НүүрНийгэмЗургаадугаар сарын 15-28-нд зарим байршилд халуун ус хязгаарлана

Зургаадугаар сарын 15-28-нд зарим байршилд халуун ус хязгаарлана

Улаанбаатар хотын дулаан хангамжийн төв магистраль шугамд хийгдэх засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд энэ зун халуун усны хангамжийг хэсэгчлэн хязгаарлахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 376 км урт дулааны шугам сүлжээнээс 16 гол магистраль шугамд засвар хийхээр төлөвлөсөн байна.

Засварын ажлыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд гүйцэтгэхээр хуваарь гаргасан. Үндсэн бүх шугамын ажлыг 8-9 хэсэгт хуваан хийх бөгөөд тухайн байршлуудад хэрэглээний халуун усыг түр хугацаанд зогсоох юм.

Хуваарийн дагуу зургаадугаар сарын 15-наас 28-ныг хүртэл дараах байршлуудад халуун усны хангамжийг 14 хоног хязгаарлана. Энэ хугацаанд дулааны төв магистраль шугамын засвар, шинэчлэлийн ажил хийгдэхээр байна.

Халуун ус хязгаарлах байршлууд:

  • Жаргалан хотхон, БНСУ-ын Элчин сайдын яам, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид
  • Олимп хотхон, Баянмонгол хорооллоос 13 дугаар хороолол орчим, Нарантуул зах, Дүнжингарав хорооллын хэрэглэгчид
  • Маршал таун, Ривер гарден хороолол болон Их тэнгэр цогцолбор орчмын хэрэглэгчид
  • Сүнжин Гранд зочид буудал, Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
  • АШУҮИС-ийн шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид
  • 15 дугаар хорооллын ЦТП-15 салаа, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг орчмын хэрэглэгчид
  • УДДТ-15-аас дулаан хангамж авдаг хэрэглэгчид

Дулааны шугамын засварын ажил батлагдсан хуваарийн дагуу үргэлжилж байна. Зургаадугаар сарын 15-28-ны хооронд дээрх бүсүүдэд халуун усны хэрэглээг 14 хоногийн хугацаанд түр хязгаарлаж, шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах ажлыг хийхээр болжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд