Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд байрлах Зайсангийн гүүрийг шинэчлэн барих ажил эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр /2025.04.17/ дам нурууг угсарч эхэлсэн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Зайсангийн хуучин гүүрийг энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс түр хааж, гуравдугаар сарын 7-нд бүрэн буулгаж дуусгасан. Үүний дараагаар:
- Шал суурийн арматур угсралт,
- Дам нурууны бэлтгэл ажил,
- Газрын гүний 17 метрийн шонгийн суурилуулалт зэрэг бүтээн байгуулалтын ажлыг шат дараатай гүйцэтгэжээ.
Хотын даргын мэдээлснээр, одоо дам нурууг угсарч эхэлсэн тул зорчих хөдөлгөөнийг ирэх зургадугаар сард нээхээр төлөвлөсөн байна.
Зайсангийн гүүрийн шинэчлэл нь тухайн бүсийн авто замын ачааллыг бууруулах, иргэдийн зорчих нөхцлийг сайжруулахад чиглэсэн чухал дэд бүтцийн бүтээн байгуулалт юм.