HomeШоу бизнесСелин Дион Парис дахь тоглолтоор тайзнаа эргэн ирнэ

Селин Дион Парис дахь тоглолтоор тайзнаа эргэн ирнэ

Домогт дуучин Селин Дион удаан хугацаанд завсарласны эцэст тайзнаа эргэн ирэхээр бэлтгэж байгаа бөгөөд түүний Парис дахь тоглолтууд дахин олны анхаарлын төвд орж ирэв.

Дуучны тоглолт Европын хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг болох “Paris La Défense Arena”-д зохион байгуулагдах төлөвтэй байна. Variety сэтгүүлийн урьдчилсан мэдээгээр, тоглолтууд 9 болон 10 дугаар сарын турш долоо хоногт хоёр удаа тоглогдох ажээ. Парис хотын гудамжаар хэдийнэ Селин Дионы хит дуунуудын нэртэй постерууд харагдаж эхэлсэн байна. Хэдийгээр дуучны менежментийн баг тоглолтын товыг албан ёсоор батлаагүй байгаа ч бэлтгэл ажлын явц маш өргөн хүрээнд өрнөж байгааг эх сурвалжууд онцолж байна.

Уг цэнгэлдэхэд тоглох тоглолт анх 2020 онд төлөвлөгдөж байсан ч цар тахлын улмаас хойшлогдож байсан юм. Үүний дараа дуучны эрүүл мэндийн байдал саад болж, тэрээр 2022 онд булчин чангарах хам шинж (stiff-person syndrome) хэмээх булчингийн хүчтэй таталт өгдөг ховор төрлийн өвчнөөр оношлогдсоноо зарлаж байсан билээ.

Хүнд хэцүү үеийг туулсан ч Селин Дион 2024 онд Парисын Олимпын наадмын нээлтийн үеэр Эдит Пиафын дууг дуулж, том тайзнаа эргэн ирсэн юм. Түүний үзүүлбэр Олимпын ёслолын хамгийн их шуугиан тарьсан агшнуудын нэг байв. Тэр жил мөн түүний өвчний эсрэг тэмцэл болон эргэн ирэлтийн замыг харуулсан “Би бол Селин Дион” баримт бичгийн кино олны хүртээл болсон билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд