HomeСпортПарисын олимпын аварга Линь Юй-тин Улаанбаатарт өрсөлдөнө

Парисын олимпын аварга Линь Юй-тин Улаанбаатарт өрсөлдөнө

Эмэгтэй боксын Парисын олимпын аварга, Тайванийн тамирчин Линь Юй-тин Монгол Улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо. Тэрбээр олон улсын боксын “World Boxing” холбооноос албан ёсоор оролцох эрх авч, Улаанбаатар хотод хүч сорихоор бэлтгэж байна.

Линь Юй-тин нь 2023 онд Алжирын Иман Хелифтэй хамт IBA холбооны хүйс тогтоох шалгалтад тэнцээгүй гэх үндэслэлээр тэмцээнээс хасагдаж байсан ч ОУОХ-ноос Парисын олимпын наадамд оролцох боломж олгосон. Улмаар тэд олимпын дэвжээнд илт давуу ялалт байгуулсаар аваргын алтан медалийг хүртсэн нь анхаарал татсан үйл явдал болсон юм.

“World Boxing” холбоо Тайванийн боксын холбооны хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсний үндсэн дээр Линь Юй-тинд Азийн АШТ-д оролцох эрх олгосноо мэдэгдсэн. Тэрбээр шаардлагатай бүх шалгалтыг давж, өөрийгөө төрөлхийн эмэгтэй тамирчин гэдгийг баталгаажуулсан талаар тус холбооноос онцолжээ.

Линь Юй-тин нь дараах амжилтуудаараа дэлхийд танигдсан тамирчин юм:

  • IBA холбооны дэлхийн хошой аварга (2018, 2022)
  • 2023 оны Азийн наадмын аварга
  • Парисын олимпын аварга

Тэрээр Улаанбаатар хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй 60 кг жинд өрсөлдөх бөгөөд цаашид 2026 оны Азийн наадам, 2028 оны олимпын наадамд оролцох эрхтэй болсон байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд