Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зогсоол хоорондын зайг багасгах зорилгоор X:8 “Найрамдал зуслан – 5 шар” чиглэлд өөрчлөлт оруулжээ. Уг өөрчлөлтөөр иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах хүрээнд шинэ зогсоолуудыг нэмсэн байна.
Шинээр нэмэгдсэн зогсоолууд:
- Их Монгол өргөө (баруун, зүүн)
- Найрамдлын пост (баруун, зүүн)
Эдгээр өөрчлөлт 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд тухайн чиглэлээр үйлчлүүлдэг зорчигчдод илүү ойр, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг 70044040 дугаарт хүлээн авч шийдвэрлэхээр мэдээлжээ.

