Ираны Дээд удирдагч Можтаба Хаменеи Х (хуучнаар Twitter) платформ болон Telegram мессенжерт албан ёсны хаяг нээжээ.
Интерфакс агентлагийн мэдээлснийг “Mongolnews24.com” иш татсанаар, тэрээр хэдхэн цагийн өмнө өөрийн гэрэл зураг бүхий анхны нийтлэлээ оруулсан байна. Одоогийн байдлаар Хаменеигийн Х хаягийг 37,000 гаруй хүн дагаад байгаа аж. Харин тэрээр өөрөө ганцхан хаяг дагасан нь түүний талийгаач эцэг бөгөөд Ираны өмнөх Дээд удирдагч Али Хаменеигийн хаяг юм байна.
Дээд удирдагчийн сонгосон хэрэглэгчийн нэр нь @Rahbarenghelab бөгөөд энэ нь фарси хэлээр “Хувьсгалын удирдагч” гэсэн утгатай ажээ.
Үүнээс гадна Telegram-д “Rahbarenghelab” нэртэй суваг нээгдсэн бөгөөд тайлбарт нь дурдсанаар энд Дээд удирдагчийн албан ёсны мэдэгдлүүдийг нийтлэх юм байна. Одоогийн байдлаар тус сувагт 2,000 гаруй хүн нэгдээд байна.
