Пүрэв, 3 сар 12, 2026
HomeСпортИран улс "Хөлбөмбөгийн ДАШТ-2026"-д оролцохоос татгалзлаа

Иран улс “Хөлбөмбөгийн ДАШТ-2026”-д оролцохоос татгалзлаа

Иран улсын Спортын сайд Ахмад Доньямали энэ зун АНУ, Мексик, Канад улсад зохион байгуулагдах 2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) тус улсын үндэсний шигшээ баг оролцох боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израиль улс Ираны нутаг дэвсгэрт агаарын цохилт өгч, улмаар Ираны Дээд удирдагч Али Хаменей амь үрэгдсэнтэй шууд холбоотой юм.

Ахмад Доньямали “TV2” телеканалд өгсөн ярилцлагадаа:

“Бузар засаг захиргаа манай удирдагчийн амийг хөнөөсний дараа бидэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ямар ч нөхцөл боломж үлдсэнгүй. Ираны эсрэг чиглэсэн харгис үйлдлүүдийн улмаас сүүлийн найм, есөн сарын хугацаанд бидэнд хоёр ч дайн тулгаж, мянга мянган элэг нэгтнүүд маань амь үрэгдлээ. Ийм нөхцөл байдалд бид ДАШТ-д оролцох боломж байхгүй нь тодорхой” хэмээн онцолсон байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Жанни Инфантино өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, Ираны багийг тэмцээнд оролцохыг урьж, аюулгүй байдлын баталгаа гаргаж байсан ч Тегераны зүгээс уг урилгыг ийнхүү няцааж байна. Ираны шигшээ баг хэсгийн шатанд Бельги, Египет болон Шинэ Зеландын багуудтай нэг хэсэгт багтаад байсан юм.

Энэхүү шийдвэр гарсантай холбоотойгоор FIFA одоо Иран улсыг орлох багийг тодруулах шаардлагатай болж байгаа бөгөөд Ирак эсвэл Арабын Нэгдсэн Эмират улсын шигшээ багууд тэднийг орлож магадгүй гэсэн таамаг гарч байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд