НүүрНийгэмЗөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг түр хугацаанд хориглолоо

Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг түр хугацаанд хориглолоо

Зам, тээврийн яамнаас мэдээлснээр, хаврын улиралд газрын хөрс гэсэж, замын далангийн ус чийгийн агууламж ихсэж, авто замын бат бэхийн үзүүлэлт эрс буурдаг тул ачаалал ихтэй тээвэрлэлтийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Иймд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаатай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2025 оны дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 1-нийг дуустал түр хугацаанд зогсоох шийдвэрийг хэрэгжүүлж эхэлж байна.

Энэхүү түр хориг нь автотээврийн хэрэгслийн ангилал, техникийн шаардлагад нийцсэн байдлыг хангаж, замын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, эвдрэл гэмтлээс сэргийлэх зорилготой юм.

urr1
Ганзоригийн Төгөлдөр
Ганзоригийн Төгөлдөр
Ганзоригийн Төгөлдөр нь Монголын өдөр тутмын мэдээ, олон улсын үйл явдал болон бизнесийн чиглэлээр нийтлэл бэлтгэдэг мэдээний редактор юм. Тэрээр уншигчдад бодит, тэнцвэртэй мэдээлэл хүргэхэд анхаардаг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд