Ням, 12 сар 21, 2025
HomeОлон улсын мэдээЯпон Улс 2026 Онд Батлан Хамгаалах Салбартаа Түүхэн Дээд Хэмжээний Төсөв Төлөвлөлөө

Япон Улс 2026 Онд Батлан Хамгаалах Салбартаа Түүхэн Дээд Хэмжээний Төсөв Төлөвлөлөө

Япон улсын засгийн газар 2026 оны санхүүгийн жилд (2026 оны 4-р сарын 1-нээс эхлэх) зэвсэгт хүчнийхээ хэрэгцээнд зориулж 9 их наяд иен буюу 58 тэрбум гаруй ам.доллартай тэнцэх түүхэн дээд хэмжээний төсөв зарцуулахаар төлөвлөж байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь холын зайн пуужин болон дрон ашигласан хамгаалалтын системийг хөгжүүлэхэд чиглэгдэх юм.

Одоогоор тус улсын Батлан хамгаалах яам Сангийн яамтайгаа энэ асуудлыг эцсийн байдлаар тохиролцож байгаа талаар NHK агентлагаас иш татан Mongolnews24.com мэдээллээ.

Төсвийн зарцуулалтын гол чиглэлүүд:

Пуужингийн зэвсэглэл: 1000 км-ээс дээш тусгалтай “Тип-12” пуужин болон дотооддоо үйлдвэрлэх хэт авианы төлөвлөгч блокуудыг худалдан авахад томоохон хөрөнгө зарцуулна.

Нисэх хүчин: Их Британи болон Итали улстай хамтран зургаа дахь үеийн байлдааны онгоц бүтээх ажилд санхүүжилт олгоно.

Дроны систем (SHIELD): Японы эрэг орчмын бүсийг хамгаалах SHIELD системийг дроны тусламжтайгаар бүрдүүлэх, мөн агаарын орон зайг хамгаалах зориулалттай дрон хөгжүүлэхэд хөрөнгө гаргахаар төлөвлөж байна.

Япон улс 2022 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын стратегидаа болзошгүй дайсны нутаг дэвсгэрт хариу цохилт өгөх эрхтэй гэдгээ заасан байдаг. Уг стратегиар цэргийн зардлыг 2027 он гэхэд ДНБ-ий 2 хувьд хүргэхээр заасан байсан ч одоогийн Ерөнхий сайд Санаэ Такаити энэхүү зорилтыг ирэх оны 3-р сарын сүүл гэхэд хугацаанаас нь өмнө биелүүлэх шийдвэр гаргаад байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд