Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Франц Улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдлаа. Эдгээр олдворыг Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллага 2013 болон 2015 онуудад хураан авсан байна.
Францын хууль сахиулах байгууллагын хийсэн шалгалтаар эдгээр чулуужсан олдворууд нь Монгол Улсын Говийн бүс нутгаас олддог үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл болох нь тогтоогдсон.
Монгол Улсад эргүүлэн авчирч буй 29 багц олдвор дотор шинжлэх ухааны хувьд нэн өндөр ач холбогдолтой чулуужсан ясны хэсгүүд багтаж байгаа юм. Шинжээчдийн дүгнэлтээр, эдгээр нь 70-65 сая жилийн тэртээ Монголын говиор амьдарч байсан дараах төрлүүд байна: Тарбозавр батаар, Теропод, Орнитомимозавр, Гидрозавр.
Ёслолын Ажиллагаа
Хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслолд хоёр талын өндөр албан тушаалтнууд оролцсон:
- Монгол Улсаас: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам.
- Франц Улсаас: Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин.
Эдгээр олдворыг эгүүлэн авах ажиллагаа 2016 оноос эхэлсэн бөгөөд хоёр талын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд эцэслэн шийдэгдэж, амжилттай хэрэгжлээ.
