НүүрСпортДаян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх 64 бөхийн барилдаан Сэлэнгэд болно

Даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх 64 бөхийн барилдаан Сэлэнгэд болно

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ амралтын өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт үндэсний бөхийн цуврал барилдаан зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-нд болно.

Тус барилдааныг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулах бөгөөд “Найрамдал” сангийн аж ахуй байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд давхар зориулж байгаа аж.

Мөн арваннэгдүгээр сарын 14-нд Орхон аймгийн Эрдэнэт хотод шинээр нээгдсэн “CuMo Arena” цогцолборын нээлтэд зориулсан хүчит бөхийн барилдаан болно. Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглож, шинэ цогцолборын нээлтийн хүрээнд хүч сорихоор болжээ.

20 хүртэлх насны улсын аварга бөхчүүд Дарханд тодорно

Харин арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагт Дархан-Уул аймагт 20 хүртэлх насны бөхчүүдийн улсын аварга шалгаруулах барилдаан зохион байгуулагдана.

Энэхүү тэмцээнийг Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, спортын мастер, аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм.

Ийнхүү Монголын үндэсний бөхийн холбооноос арваннэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд орон нутагт гурван барилдаан зохион байгуулж, улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүдийг дэвжээнд гаргахаар төлөвлөжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд