Зүүн Өмнөд Азид анх удаа зохион байгуулагдаж буй CS2 төрлийн “PGL Major Singapore 2026” тэмцээн өнөөдөр Сингапур улсад эхэлж байна. Тэмцээнд оролцогчдын газар зүйн бүтцийг харвал ОХУ 22, Бразил 19, Монгол Улс 12 тамирчинтайгаар эхний гурван байрт бичигдэж, орчин цагийн CS2-ийн хүчний харьцааг харууллаа.
Тэмцээнд өрсөлдөх монгол тамирчид
Энэ удаагийн мэйжорт Монголын 12 тоглогч гурван өөр багийн өмнөөс өрсөлдөж байгаагийн хоёр нь үндэсний бүрэлдэхүүнтэй баг байна. Тодруулбал, “The MongolZ” болон “Chinggis Warriors” багууд тус бүр таван тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бол GOSH буюу “BC.Game” багт хоёр монгол тоглогч багтжээ.
- The MongolZ: bLitz (Byambasuren Garidmagnai), Techno4K (Munkhbold Sodbayar), 910 (Banzragch Usukhbayar), Cobrazera (Uuganbayar Anarbileg), nin9 (Gantulga Yesuntumur) | Дасгалжуулагч: maaRaa (Bayanbat Erdenedalai)
- Chinggis Warriors: ROUX (Undrakhbayar Zolbayar), sk0R (Tengis Batjargal), fury5k (Davaasuren Ganbaatar), cool4st (Sodbileg Batbaatar), tikuak (Zolbayar Chimedtseren) | Дасгалжуулагч: Redka (Munkh-Ochir Myagmarsuren)
- GOSH буюу “BC.Game”: mzinho (Ayush Batbold), Senzu (Azbayar Munkhbold)
Олон улсын бүрэлдэхүүн ба улс орнуудын төлөөлөл
Мэйжор ангиллын тэмцээнд багууд нэг улсын буюу ижил хэлтэй тоглогчдыг нэгтгэх, эсвэл олон улсын тамирчдаас бүрдэх гэсэн хоёр үндсэн чиглэлээр бүрэлдэхүүнээ бүрдүүлдэг. “PGL Singapore Major 2026”-д оролцож буй багуудын 26 нь олон улсын бүрэлдэхүүнтэй байгаа бол ердөө зургаан баг л нэг улсын тамирчдаас бүрдсэн байна.
| Улс | Тамирчид | Улс | Тамирчид |
| ОХУ | 22 | Испани | 2 |
| Бразил | 19 | Косово | 2 |
| Монгол | 12 | Литва | 2 |
| Дани | 10 | Румын | 2 |
| Украин | 8 | Словак | 2 |
| Швед | 7 | Уругвай | 2 |
| АНУ | 6 | Финланд | 2 |
| Турк | 6 | ӨАБНУ | 2 |
| Австрали | 5 | Беларусь | 1 |
| Аргентин | 5 | Болгар | 1 |
| Израил | 5 | Гватемал | 1 |
| Хятад | 5 | Латви | 1 |
| Казахстан | 4 | Шинэ Зеланд | 1 |
| Польш | 4 | Норвег | 1 |
| Герман | 3 | Хойд Македон | 1 |
| Канад | 3 | Серби | 1 |
| Франц | 3 | Чех | 1 |
| Босни Херцеговин | 2 | Чили | 1 |
| Их Британи | 2 | Эстони | 1 |
| Унгар | 2 | — | — |
The Mongolz баг 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр тогтвортой амжилт үзүүлж байна.
