НүүрСоёл УрлагС.Бямбын “Зогсоол” кино Бусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

С.Бямбын “Зогсоол” кино Бусаны олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртлээ

Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино Бүгд Найрамдах Солонгос Улсад болсон Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадмаас дөрвөн шагнал хүртжээ.

Тус бүтээл “Vision of Jiseok Award”, “Hylife Vision Award”, “NETPAC Award”, “FIPRESCI Award” шагналын эзэн болсон байна.

Дундговь аймагт зураг авалтаа хийжээ

“Зогсоол” нь “Гуру медиа” студи, Германы “Bucket GmbH” фильм, “ABO Films” болон “Номадиа пикчерс”-ын хамтын бүтээл бөгөөд зураг авалтыг Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийсэн байна.

Киноны үйл явдал Монгол Улсад COVID-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэн үеийг өгүүлнэ.

Алслагдсан сумын цорын ганц шатахуун түгээх станцын эрхлэгч, өрх толгойлсон залуу бүсгүй Хандаагийн амьдралыг киноны голд тавьжээ. Сумын иргэдийн өдөр тутмын амьдрал түүнээс хамаарах боловч Хандаагийн өөрийнх нь амьдрал хэнээс, юунаас шалтгаалж буйг үйл явдлын өрнөлөөр аажмаар харуулах аж.

Хөл хорио киноны үйл явдлын зангилаа болно

Шатахуун тээврийн жолооч Сүмбэр цар тахлын ойрын хавьтагч болж, сумын цорын ганц шатахуун түгээх станцад хөл хорионд орох болсноор киноны үндсэн үйл явдал өрнөнө.

“Зогсоол” уран сайхны киног 2026 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад нээхээр төлөвлөжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд