НүүрСпортШ.Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнууллаа

Ш.Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнууллаа

Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойн өдөр сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ. Ингэснээр тэрбээр 2009 онд мөн энэ цолыг хүртсэн аав Ц.Шаравжамцын хамт уг хүндэт цолыг эзэмшиж буй аав, хүү болж байна.

АНУ-ын лиг дэх түүхэн замнал

Ш.Энхийн-Од 2002 оны наймдугаар сарын 27-нд АНУ-ын Аризона мужийн Финикс хотод төрсөн бөгөөд АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн NCAA-гийн нэгдүгээр дивизионд өрсөлдсөн Монголын анхны тамирчин юм. Тэрбээр өмнө нь “Dayton Flyers” болон “South Carolina Gamecocks” багуудын бүрэлдэхүүнд тоглож байв.

Шаравжамцын Энхийн-Од

Улмаар 2026 оны аравдугаар сард “Orlando Magic” багтай албан ёсны гэрээ үзэглэсэн нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон юм. Одоо тус багийн харьяа NBA-ийн хөгжлийн лигийн “Osceola Magic” багт 55 дугаарын өмсгөлтэйгөөр тоглож байна.

Шигшээ баг дахь оролцоо

Олон улсын тэмцээнүүдэд шигшээ багийнхаа нэрийн өмнөөс тогтмол өрсөлдсөөр ирсэн тэрбээр энэ сарын 26-29-нд Улаанбаатарт болох Азийн цомын 2029 оны урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтод шигшээ багаа ахлан тоглохоор бэлтгэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд