НүүрШоу бизнесHwasa (Ан Хе Жин) Улаанбаатарт гурав дахь удаагаа ирнэ

Hwasa (Ан Хе Жин) Улаанбаатарт гурав дахь удаагаа ирнэ

Ирэх сард болох «K-POP MASTERZ» тоглолтод оролцохоор Hwasa буюу Ан Хе Жин Монголд хүрэлцэн ирэх гэж байна. Энэ нь K-pop од Hwasa-гийн Монголд хийх гурав дахь айлчлал болох юм.

Тэрээр анх 2015 онд Mamamoo хамтлагийн гишүүний хувиар Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд уригдан Монголд ирж байжээ.

Харин 2025 оны 2-р сард Hwasa өөрийн бүжгийн баг болох Hwasa Team-ийн бүрэн бүрэлдэхүүнтэй Монголд ирж, Steppe Arena-д болсон эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан «ROSEDUST» тоглолтын гол уран бүтээлчээр тайзнаа гарсан байна.

Тухайн үед тэрээр «Good Goodbye», «Maria» зэрэг хит дуунуудаараа Монголын шүтэн бишрэгчдийн сэтгэлийг татжээ.

Одоогоор Hwasa нь PSY-ийн үүсгэн байгуулсан P Nation агентлагийн уран бүтээлч бөгөөд дэлхийн K-pop тайзнаа өөрийн өвөрмөц өнгө төрх, тод илэрхийллээрээ ялгардаг соло дуучдын нэгээр хүлээн зөвшөөрөгддөг.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд