Монгол Улсын “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатарт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Тэрбээр 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан төрийн энэхүү хүндэт цолыг хүртэж байна.
Олон улсын дуурийн урлагт гаргасан амжилтыг нь үнэлжээ
Г.Ариунбаатар тив, дэлхийн дуурийн дуулаачдын уралдаан, тэмцээнд удаа дараа тэргүүн байр эзэлж, Монголын сонгодог урлагийн нэр хүндийг олон улсын түвшинд өргөж ирсэн уран бүтээлч юм.
Тэрбээр дэлхийн сонгодог дуурийн бүтээлүүдээс гадна Монголын хөгжмийн урлагийн сор болсон бүтээлүүдийг олон улсын үзэгч, сонсогчдод хүргэж, монгол дуучдын авьяас, ур чадварыг таниулахад хувь нэмэр оруулжээ.
Түүний олон улсын тайзнаа гаргасан амжилт, уран бүтээлийн хөдөлмөрийг төрөөс үнэлж, Ардын жүжчин цол хүртээсэн байна.
Г.Ариунбаатарын энэ удаагийн шагнал нь Монголын дуурийн урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь дахин үнэлсэн үйл явдал боллоо.
