НүүрСоёл УрлагШударга ёс, байгаль хамгааллын тухай хүүхдийн шинэ жүжгийг 707 үзэгчид үнэ төлбөргүй...

Шударга ёс, байгаль хамгааллын тухай хүүхдийн шинэ жүжгийг 707 үзэгчид үнэ төлбөргүй толилуулжээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс Хүүхэлдэйн театртай хамтран “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгийг бүтээжээ. Шинэ уран бүтээлийн нээлт 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд болсон байна.

Хүүхэд, залуучуудын театрын зохиолч, найруулагч М.Ариунтуяагийн бичиж, найруулсан тус жүжиг нь хүүхэд багачуудад байгаль орчны бохирдол, хүний хариуцлагагүй үйлдлийн хор уршгийг ойлгуулах, үнэнч шударга зан чанарыг төлөвшүүлэх зорилготой юм.

Жүжгийн баатруудын адал явдлаар дамжуулан эх дэлхийгээ хайрлах, бусдыг хүндэтгэх, зөв сонголт хийх, өөрийн үйлдэлд хариуцлагатай хандах, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэх үзлийг хүүхдүүдэд таниулжээ.

Нээлтийн арга хэмжээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Энхмэнд, Хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул нар үг хэлсэн байна.

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Монголын сурагчдын холбоо” ТББ-ын төлөөлөл, Хүүхэлдэйн театрын ахмад уран бүтээлчид болон нийслэлийн ерөнхий боловсролын 45, 159 дүгээр сургуулийн сурагчид оролцжээ.

“Ирээдүйг аварсан аялал” жүжгийг нийт таван удаа үнэ төлбөргүй тоглож, 707 хүнд хүргэсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд