Кентукки мужид аврагчид намрын ойд хэд хоног ганцаараа байсан зургаан настай Роман Хейлман хүүг эсэн мэнд олжээ. Энэ талаар Metro мэдээлсэн байна. Аутизмтай хүү 11-р сарын 1-нд гэрээсээ гараад эргэж ирээгүй аж. Түүнийг эрэн хайх ажиллагаанд олон зуун сайн дурынхан оролцож, дрон, нисдэг тэрэг, морь ашиглажээ.
Романыг 11-р сарын 3-ны өглөө гэрээс нь ойролцоогоор 1.5 миль буюу 2.4 км зайд олсон байна. Морьтой эрэлд оролцсон сайн дурынхны нэгний хэлснээр, хүү өөрөө бутнаас гарч жим рүү иржээ. Түүнтэй хамт жижиг нохой байсан бөгөөд нохой хүүгээс энэ бүх хугацаанд салаагүй байна.
Хүүгийн бие өргөст бутанд зулгарч, олон жижиг шархтай болсон ч ерөнхийдөө биеийн байдал нь сайн байжээ.
Хайгуулын үеэр хувцсыг нь ойгоос олсон байна
Эрлийн үеэр хүүгийн хүрэм, өмд болон живхийг ойгоос өмнө нь олжээ. Харин хүүг олох үед биед нь ямар ч хувцас байгаагүй байна. Аврагдсаны дараа Романыг эмч нарт үзүүлэхээр хүргэжээ. Урьдчилсан мэдээллээр, хүүгийн биеийн байдал хэвийн байсан бөгөөд бага зэрэг шингэн алдсан байжээ.
