НүүрСпортНаадмын барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэхийг нь гардууллаа

Наадмын барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэхийг нь гардууллаа

Дэлхийн адууны өдөр” болон Уяачдын наадмын албан ёсны үйл ажиллагаа Хүй долоон худагт үргэлжилж байна. Энэхүү баярын үеэр “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн дагуу Төрийн их баяр наадамд тав болон түүнээс дээш даван шөвгөрсөн хүчит бөхчүүдэд чимгийн үнэмлэхийг нь албан ёсоор гардуулан өглөө.

Үндэсний бөхийн барилдаанд гаргасан амжилт, давсан даваанаас хамааран дараах бөхчүүдэд чимэг олгосон байна.

Найм даван шөвгөрсөн:

  • Дархан аварга Н.Батсуурьт – “Баатар зоригт” чимэг

Долоо даван шөвгөрсөн:

  • Улсын арслан Э.Батмагнайд – “Саруул сайжрах” чимэг

Зургаа даван шөвгөрсөн:

  • Улсын арслан Ц.Содномдоржид – “Өнөд амгалант” чимэг
  • Улсын арслан Э.Оюунболдод – “Үнэн зоригт” чимэг
  • Улсын заан Д.Хүдэрбулгад – “Үнэн зоригт” чимэг
  • Улсын заан С.Сүхбатад – “Үнэн зоригт” чимэг
  • Улсын харцага Э.Дашид – “Үнэн зоригт” чимэг

Тав даван шөвгөрсөн:

  • Улсын харцага Т.Бэгзсүрэнд – “Өсөх идэр” чимэг
  • Улсын начин Б.Сосорбарамд – “Өсөх идэр” чимэг

Чимэг хүртсэн нийт хүчит бөхчүүддээ цаашдын барилдаануудад нь улам их амжилт хүсье.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд