Хятадын Хэнань мужийн Жяоцзо хотын нэгэн рестораны эзэн ажилчдаа цаг агаар муу үед цахилгаан скутероор ажилдаа явахгүй байлгахын тулд шинэ BMW автомашин бэлэглэжээ. Энэ талаар Pengpai сонин мэдээлсэн байна.
Мэдээлснээр, 9-р сарын сүүлээр Ма Яньли ажилтнууд нь өдөр бүр цахилгаан скутероор ажилдаа ирдэг бөгөөд цаг агаар муудахад замдаа ихээхэн хүндрэлтэй байдгийг анзаарчээ. Ингээд тэр шилдэг ажилтнуудаа урамшуулахаар шийдэж, шинэ автомашины үнийг нь бүрэн төлсөн байна.
“Хурлын үеэр захирал тэднийг гэнэт шууд BMW-ийн автомашины салон руу авч явсан. Машинуудын төлбөрийг урьдчилан бүрэн төлсөн байсан” гэж мэдээлэлд дурджээ.
Ма Яньли рестораны хөгжил бүх ажилтны хувь нэмэргүйгээр боломжгүй гэдгийг онцолсон байна.
South China Morning Post-ийн мэдээлснээр, хоёр шилдэг ажилтан автомашин авчээ. Нэг BMW-ийн үнэ 45 000 ам.доллар байсан аж.
