IEM Dallas 2025 тэмцээний хэсгийн шатанд Монголын The Mongolz баг Бразилын FURIA Esports багийг 2:0 харьцаатай илт давуугаар хожиж, өөрсдийн хүчийг дахин харууллаа.
Anubis болон Mirage мап дээрх хожил
The Mongolz баг Anubis болон Mirage мапууд дээр хоёуланд нь 13:7 харьцаатай ялалт байгуулж, тоглолтыг эхнээс нь эцсийг хүртэл өөрсдийн хяналтдаа байлгасан байна.
Дараагийн тоглолт өнөө орой Европын G2 Esports багтай явагдана. Харин ялагдсан FURIA баг доод шатнаас тэмцээнээ үргэлжлүүлнэ.
Энэ удаагийн тэмцээнд The Mongolz багийг албан ёсоор 1xBet Mongolia компани ивээн тэтгэж байгаа бөгөөд багийн амжилт Монголын цахим спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна.
IEM Dallas 2025 тэмцээн 5-р сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт $300,000 ам.долларын шагналын сантай билээ. Тэмцээнд дэлхийн шилдэг багууд оролцож, аваргын төлөө ширүүн өрсөлдөөн өрнөж байна.

Сайн байна The MongolZ! FURIA-г хүчтэй ялсан
Манай багийг бахархал эзэлдэг – зөвхөн урагшаа