Ромын пап XIV Леогийн хорт хавдрыг мэс заслын аргаар авсан байна. Энэ талаар папад мэс засал хийсэн болон эмчилгээг нь хариуцаж буй эмч Стефано Маргаритор, Луижи Карбоне нарын мэдэгдэлд дурджээ.
“Яаралтай хийсэн эдийн шинжилгээгээр мэс заслын өмнөх шинжилгээний үр дүнгээр таамаглаж байсанчлан уушгины аденокарцинома буюу хорт хавдар гэсэн онош батлагдлаа” гэж мэдэгдэлд онцолсон байна.
Эмч нарын мэдээлснээр, видео тусламжтай мэс заслын аргаар түүний баруун уушгины доод дэлбээг авсан аж.
71 настай папын мэс засал нийтдээ гурван цаг орчим үргэлжилжээ.
