НүүрУлс төрТөрийн албан тушаалтан ба цахим хандалт: Боловсролын сайдын контент шүүмжлэл дагууллаа

Төрийн албан тушаалтан ба цахим хандалт: Боловсролын сайдын контент шүүмжлэл дагууллаа

Сүүлийн жилүүдэд манай улстөрчид хийж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ танилцуулахаас гадна цахим орчинд олон нийтийн анхаарлыг татах зорилгоор өдөр тутмын амьдралаа харуулсан контент идэвхтэй бэлтгэх болсон. Сонгогчидтойгоор эерэг, ойр харилцаа тогтоох гэсэн энэхүү алхам нь зарим тохиолдолд төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнээс давж байна гэх шүүмжлэлийг иргэдийн зүгээс дагуулах болов.

Энэхүү шүүмжлэлийн байнд УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн цахим хуудас өртөөд байна. Тэрээр өмнө нь хоол хийх зэргээр ахуйн шинжтэй бичлэгүүд тогтмол оруулдаг байсан бол саяхан халуун рашаанд орж буй бичлэгээ нийтэлсэн нь олон нийтийн сүлжээнд сөрөг реакц дагууллаа. Сургалтын чанар, багшийн асуудал, сургууль цэцэрлэгийн хүртээмж гэх мэт боловсролын салбарт шийдлээ хүлээсэн олон асуудал байхад салбарын сайд нь хувийн амьдрал, лайк хандалт хөөсөн контентод илүү анхаарал хандуулж буйд иргэд сэтгэл дундуур байна.

Төрийн албан тушаалтан цахим орчинд иргэдтэй нээлттэй харилцах, ажлаа сурталчлах нь буруу биш ч хувийн шинжтэй контентод тодорхой зааг хязгаар байх ёстой гэдгийг ажиглагчид сануулж байна. УИХ-ын гишүүн, сайд хүн иргэдийн татсан лайк, үзсэн тоогоор бус, салбартаа бий болгосон өөрчлөлт, гаргасан бодлогынхоо бодит үр дүнгээр үнэлэгдэх учиртай билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд