Sherlock цуврал болон The Hobbit кино гурвалаар алдартай 55 настай Британийн жүжигчин Мартин Фримен 34 настай найз бүсгүй Рейчел Бенаиссатай нууцаар гэрлэжээ. Хос хуримаа олон нийтээс нууцалж байсан ч жүжигчний төлөөлөгч уг мэдээллийг баталсан байна. Энэ талаар The Sun мэдээлжээ.
Фримений гэр бүлийн байдал өөрчлөгдсөн тухай яриа хосыг Лондоны кино наадамд хамт оролцсоны дараа гарч эхэлсэн байна. Рейчелийн гар дээр том алмаазан шигтгээтэй бөгж байсан бол жүжигчин өөрөө хуримын бөгж зүүсэн байжээ.
Хос энэ оны эхээр гэрлэсэн ч олон нийтэд зарлахгүй байхаар шийдсэн нь тодорхой болжээ. Тэд зургаан жил орчим үерхэж байгаа юм. Рейчел Бенаисса нь Францын жүжигчин, зохиолч бөгөөд Normal People цуврал болон Irish Wish кинонд тоглож байжээ.
Тэдний харилцаа 2020 онд эхэлсэн байна. Фримен олны танил жүжигчин ч хос хувийн амьдралынхаа талаар бараг ярьдаггүй бөгөөд олон нийтийн өмнө хамтдаа ховорхон гардаг байжээ.
Фримен үүнээс өмнө Sherlock цувралд хамт тоглосон Аманда Аббингтонтой 16 жилийн турш үерхэж байсан. Тэд 2016 онд салсан бөгөөд хоёр хүүхэдтэй. Фримен хуримаа удаан хугацаанд нууцалж чадсан учир гэрлэсэн тухай мэдээ нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд гэнэтийн зүйл болжээ.

