Америкийн жүжигчин Жессика Альба гэрлэлтээ цуцлуулах ажиллагааны хүрээнд экс нөхөр Кэш Уорренд дахин 500 мянга гаруй ам.доллар төлөх үүрэг хүлээжээ. Daily Mail-ийн мэдээлснээр, Уоррен үүнээс өмнө Альбагаас 3 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн байна.
Альба 577 000 ам.долларыг өөрийн HonorBar Inc. компанитай холбоотой ашгийн хуваарилалтын төлөвлөгөөний хүрээнд төлөх ёстой болжээ. Шүүхийн баримт бичигт дурдсанаар, уг дүнг 2006 оны 6-р сарын 30-ны байдлаарх ашгийн хуваарилалтын төлөвлөгөөний үнэлгээнд үндэслэн тооцсон байна.
Уоррен мөнгөө хоёр хэлбэрээр авах боломжтой
Кэш Уоррен уг мөнгийг нэг удаагийн шууд төлбөр хэлбэрээр авах эсвэл хувийн тэтгэврийн данс руу шилжүүлэх сонголттой аж. Энэ эрх нь шүүхийн баримт бичгээр баталгаажсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Хуучин хос нийт 20 орчим жил хамт амьдарсан байна. Тэд 2008 онд гэрлэж, 2025 оны 1-р сард тусдаа амьдрах хүртлээ гэр бүл байсан бөгөөд гэрлэлтийн өмнөх гэрээ байгуулаагүй байжээ.
