НүүрСпорт“Алтан цом”-ын аварга “Хатант Интернэшнл” баг “Увс нуур” дэвжээтэй барилдана

“Алтан цом”-ын аварга “Хатант Интернэшнл” баг “Увс нуур” дэвжээтэй барилдана

Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй “Алтан цом”-ын төлөөх багийн барилдааны шинэ улирлын хоёр дахь барилдаан арваннэгдүгээр сарын 21-ний бямба гарагт болно. Барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагт эхлэх бөгөөд зургаан баг өрсөлдөнө.

Өнгөрсөн улиралд “Алтан цом” хүртсэн “Хатант Интернэшнл” баг шинэ улирлын эхний барилдаанаа “Увс нуур” дэвжээний багтай хийх юм. Мөн “АПУ Скайтел” баг “Ажнай” багтай, “Ховд” дэвжээ “Эв Монгол” багтай тус тус хүч үзнэ.

Багуудын суудлын секторын хуваарилалт:

  • Н сектор – “Увс нуур” дэвжээ
  • Л сектор – “АПУ Скайтел”
  • В сектор – “Ажнай”
  • Т сектор – “Ховд” дэвжээ
  • Д сектор – “Эв Монгол”
  • Б сектор – “Хатант Интернэшнл”

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд