НүүрСоёл Урлаг5.5 сая төгрөгийн шагналын сантай “Мөнгөн морь” наадам зарлагдлаа

5.5 сая төгрөгийн шагналын сантай “Мөнгөн морь” наадам зарлагдлаа

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Цэдэвдорж агсны нэрэмжит “Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмыг улсын хэмжээнд зарлажээ.

Тус наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 12-17 насны, шүлэг яруу найраг сонирхдог хүүхдүүд оролцох боломжтой бөгөөд нийт шагналын сан нь 5.5 сая төгрөг байна.

Бүтээлийг аравдугаар сарын 25 хүртэл хүлээн авна

Оролцогч хүүхдүүд өөрийн зохиосон нэг шүлгээ 2026 оны аравдугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл horjoontoizam@gmail.com цахим шуудангаар илгээх шаардлагатай. Бүтээлтэйгээ хамт дараах мэдээллийг хавсаргана:

  • Аймаг, сумын нэр
  • Сургууль, ангийн мэдээлэл
  • Оролцогчийн холбоо барих утас
  • Эцэг эх, асран хамгаалагч эсвэл багшийн утасны дугаар

Наадмын хоёрдугаар шатанд шалгарсан 25 хүүхдийн нэрийг 2026 оны аравдугаар сарын 28-нд зарлах юм. Шалгарсан оролцогчид эцэг эх, асран хамгаалагч эсвэл багшийнхаа хамт ирэх шаардлагатайг зохион байгуулагчид мэдээлжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд