НүүрОлон улсын мэдээТрампын засаг захиргаа Украинд үзүүлэх тусламжаа 99 хувиар танасан тухай хэвлэлүүд мэдээллээ

Трампын засаг захиргаа Украинд үзүүлэх тусламжаа 99 хувиар танасан тухай хэвлэлүүд мэдээллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Украинд үзүүлэх тусламжийн хэмжээг 99 хувиар танаж, үүний зэрэгцээ ОХУ-тай илүү таатай харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа тухай The New York Times сонин мэдээллээ.

Тус хэвлэлд бичсэнээр, Вашингтон болон Киевийн харилцаа шат дараатайгаар муудаж байгаа бөгөөд энэхүү уналт нь Украины талын хувьд олон бүтэлгүйтэл, нэр хүндийг нь хөндсөн үйл явдлуудаар дүүрэн байжээ. Дональд Трампыг албан тушаалдаа орсноос хойш нэг сарын дараа тэрээр болон түүний хүрээлэл Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Владимир Зеленскийг эвгүй байдалд оруулж, дипломат ёс алдсан явдлыг The New York Times онцлон сануулсан байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын засаг захиргаа Киевийг дэмжих тусламжаа эрс багасгах замаар Москвагийн тааллыг олохыг хичээж байна гэж тус хэвлэл дүгнэжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд