Үндэсний их баяр наадам ойртож, олон хоногийн амралт эхлэх гэж буйтай холбоотойгоор шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн хэлснээр, өнөөдрийн байдлаар шатахууны хангалт хэвийн, нийлүүлэлт найдвартай үргэлжилж байна.
Одоогийн нөөцийн мэдээллээр АИ-92 шатахуун 71 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээг хангах хэмжээнд байна. Харин АИ-95 төрлийн шатахуун 3965 мянган тонн буюу 44 хоногийн, дизель түлш 106 мянган тонн буюу 27 хоногийн ердийн нөөцтэй байгаа аж.
Шатахууны нөөцийн гол үзүүлэлт:
- АИ-92 бүтээгдэхүүн 71 мянган тонн буюу 33 хоногийн нөөцтэй;
- АИ-95 төрлийн шатахуун 3965 мянган тонн буюу 44 хоногийн нөөцтэй;
- Дизель түлш 106 мянган тонн буюу 27 хоногийн нөөцтэй.
Сүүлийн өдрүүдэд ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монголд шатахуун хомстож, үнэ нэмэгдэж болзошгүй гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас энэ мэдээлэл ташаа бөгөөд одоогоор хомстол үүсээгүй, үнэ нэмэгдээгүй гэж мэдэгдлээ.
Б.Дашпүрэв “Удахгүй Үндэсний их баяр наадам эхлэх гэж байна. Наадамтай холбоотой олон хоногийн амралт эхэлнэ. Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар АИ-92 бүтээгдэхүүн 71 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээг хангахаар байна. Харин АИ-95 төрлийн шатахуун 3965 мянган тонн буюу 44 хоногийн, дизель түлш 106 мянган тонн буюу 27 хоногийн ердийн нөөцтэй байна. ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас шатахуун хомстож, үнэ нэмэгдэх нь гэж хүмүүс нийгмийн сүлжээнд бичсэн. Энэ нь ташаа мэдээлэл юм. Одоогоор хомстол үүсээгүй, үнэ нэмэгдээгүй байна. Тэр дундаа хилийн үнийг харвал дизель түлшний үнэ буурахаар байна. ОХУ-тай хийсэн гэрээгээр АИ-92 төрлийн шатахууныг тонн тутамд 705 ам.доллараар нийлүүлдэг. Гурван сарын турш үнэ 30-аас дээш хувиар нэмэгдвэл үнийг эргэж харна гэж гэрээнд бий. Сүүлийн дөрвөн сарын турш үнэ өссөн тул нэмэх нөхцөл үүссэн. Гэхдээ наадмын өмнө нэмэхгүй. Газрын тосны бүтээгдэхүүн инфляцад шууд нөлөөтэй. Үнийг газрын тосны бүтээгдэхүүний зөвлөл тогтоодог. Дотоодын аялал жуулчлалын улирал эхэлж байгаа тул шатахууны нийлүүлэлт тасрах ёсгүй гэдгийг шатахуун импортлогч нарт анхааруулсан. БНХАУ-ын “Чайна ойл” компаниас шатахуун авахаар зарим ААН захиалгаа өгсөн. Мөн БНСУ-аа дизелийн түлш татах гэрээ байгуулахаар ажиллаж байна. Эхний бүтээгдэхүүнийг ачихад бэлэн болсон. Хоёрдогч болон гуравдагч хөршөөс газрын тос нийлүүлэх ажлыг хийж байна” гэв.
Түүний мэдээлснээр, ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу АИ-92 төрлийн шатахууныг тонн тутамд 705 ам.доллараар нийлүүлдэг. Сүүлийн дөрвөн сарын турш үнэ өссөн тул үнийг дахин авч үзэх нөхцөл бүрдсэн ч наадмын өмнө шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж мэдэгдсэн байна.
Мөн дотоодын аялал жуулчлалын улирал эхэлж буй энэ үед шатахууны нийлүүлэлт тасалдах ёсгүйг импортлогч компаниудад анхааруулжээ. Үүнээс гадна БНХАУ-ын “Чайна ойл” компаниас шатахуун авахаар зарим ААН захиалгаа өгсөн бөгөөд БНСУ-аа дизелийн түлш татах гэрээ байгуулах ажил үргэлжилж байна.
