Цахим спортын Counter-Strike 2 төрлийн дэлхийн хамгийн нэр хүндтэй платформ болох HLTV.org сайт ирээдүйтэй шилдэг 50 залуу тоглогчийнхоо долоодугаар сарын шинэчилсэн чансааг олон нийтэд зарлалаа. Сар бүр уламжлал болгон шинэчлэгддэг тус жагсаалтад олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд хүчтэй багуудын эсрэг тогтвортой тоглолт үзүүлж буй 21 хүртэлх насны залуу авьяастнуудыг сонгон шалгаруулж багтаадаг онцлогтой.
Энэ удаагийн чансаанд Монголын хоёр ч авьяаслаг залуу тоглогч багтаж, дотоодын цахим спортын хөгжлийг дэлхийн хэмжээнд дахин тунхаглалаа. Тухайлбал, “Huns” багийн тоглогч Анарбилэг cobrazera Ууганбаяр дэлхийн шилдэг залуусын жагсаалтын 7-р байрт албан ёсоор бичигдсэн байна. Тэрбээр өмнөх сарын чансаанд бүр дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бөгөөд дэлхийн скаутуудын анхаарлыг татсаар байгаа юм. Түүнчлэн, “Chinggis Warriors” багийн тамирчин Золбаяр ‘tikuak’ Чимэдцэрэн ур чадвараараа ялгарч, тус жагсаалтын 38-д бичигдсэн амжилтыг үзүүллээ.
Долоодугаар сарын жагсаалтыг тэргүүлэгчид
Дэлхийн хэмжээнд хамгийн өндөр хүлээлт үүсгээд буй залуусын жагсаалтыг энэ сард Европын тоглогчид тэргүүлж байна. HLTV-ээс албан ёсоор зарласан шинэ чансааны эхний таван байрт дараах тамирчид шалгарчээ:
- Жюгас dziugss Степонавичюс (Литва)
- Каспер xKacpersky Габара (Польш)
- Дмитро dem0n Мирошниченко (Украин)
- Климентий kl1m Кривошеев (ОХУ)
- Адриан xelex Винче (Унгар)

Cobrazera нь 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр манай Монголз багт 2025 оны арванхоёрдугаар сараас хойш тоглож байна.
