Францын их сургуулийн профессор эмэгтэй тэтгэвэртээ гарсныхаа дараа олон жил хадгалсан мөрөөдлөө биелүүлэхээр Монгол Улсад иржээ. Тэрбээр эх орондоо буцах тодорхой хугацаа товлоогүй бөгөөд Монголд ирээд дөнгөж хоёр хонож байгаа тухайгаа ярьсан байна.
Профессор эмэгтэйн гэр бүл, шавь нар нь тэтгэвэрт гарсанд нь баяр хүргэн бэлэг, бэлэн мөнгө өгчээ. Харин тэрээр уг бэлгээ цуглуулж, бага наснаасаа очихыг хүсэж ирсэн Монгол руу шууд ниссэн бөгөөд зөвхөн нэг талын онгоцны тасалбар авсан аж.
Морь унах сонирхолтой тэрбээр Монгол орныг олон жилийн турш үзэхийг хүсэж байснаа хэлжээ. Монголд ирснийхээ дараа Тусгай олимпын сайн дурын ажилд оролцохоор баруун аймгийг зорьж, шороон болон цасан шуурга дундуур 1500 км замыг автобусаар туулан Ховд аймаг руу явж байгаа байна.
Түүнээс “Хэзээ эх орон руугаа буцах вэ?” гэж асуухад “Мэдэхгүй ээ, ямар ч төлөвлөгөө байхгүй. Монголтой сайхан танилцана” хэмээн хариулжээ. Энэ талаар нийтэлсэн В.Ганзориг өөрийн X хуудастаа “The best plan is no plan” буюу аяллын хамгийн сайхан төлөвлөгөө нь заримдаа огт төлөвлөгөөгүй байх явдал хэмээн бичсэн байна.
