HomeОлон улсын мэдээАНУ-д цаазын ялыг нэг жилээр хойшлуулав: Эмч нар ялтны судсыг нэг цаг...

АНУ-д цаазын ялыг нэг жилээр хойшлуулав: Эмч нар ялтны судсыг нэг цаг хайж олсонгүй

АНУ-ын Теннесси мужийн эрх баригчид нэгэн ялтны цаазын ял гүйцэтгэхийг нэг жилээр хойшлуулсан байна. Үүний шалтгаан нь эмнэлгийн ажилтнууд түүнд үхлийн тариа хийх судсыг нь бүтэн нэг цагийн турш хайж олж чадаагүйтэй холбоотой аж. Энэ талаар CNN телеканал мэдээллээ.

Ялтны өмгөөлөгчид шүүхэд хандан цаазын ялыг гүйцэтгэхийг түдгэлзүүлэхийг шаардсан байна. Тэд эмч нарын судас олох гэсэн оролдлогуудыг ялтныг тарчлаасан үйлдэл гэж үзжээ.

Судас олох гэж бүтэн цаг гаруй оролдсон энэхүү үйлдэл нь АНУ-ын Үндсэн хуулиар хориглосон ‘хэрцгий бөгөөд ердийн бус шийтгэл’ болж байна” хэмээн өмгөөлөгчид мэдэгдэв.

АНУ дахь цаазын ялын практик

CNN сувгийн тэмдэглэснээр, АНУ-ын бусад мужуудад ч ийм төрлийн техникийн асуудлаас болж цаазын ялыг хойшлуулах, цуцлах тохиолдол цөөнгүй гарч байжээ. Жишээлбэл, 2024 онд гарсан үүнтэй төстэй хэргийн дараа Айдахо мужийн амбан захирагч шинэ хууль баталж, тус мужид цаазын ял гүйцэтгэх үндсэн аргыг буудан хороох болгон өөрчилж байсан түүхтэй.

Хэргийн талаар дурдахад, өдгөө 57 настай Тони Каррутерс нь 1994 онд гурван хүнийг барьцаалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдан ийнхүү цаазын ял сонсжээ.

АНУ-д цаазын ялыг нэг жилээр хойшлуулав: Эмч нар ялтны судсыг нэг цаг хайж олсонгүй
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд