Улаанбаатар хотын дулаан хангамжийн сүлжээний найдвартай, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн зуны улиралд төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд зарим дүүрэг, хороодын халуун усыг хэсэгчилсэн байдлаар түр хязгаарлахаар болсон байна.
Тухайлбал, ирэх зургаадугаар сарын 02-ноос 12-ны өдрүүдийг дуустал нийт 10 хоногийн хугацаанд дараах нэр бүхий байршлуудад халуун усны хэрэглээг түр зогсоохоор хуваарь гаргажээ. Шинэчлэлийн ажил хийгдэх хэрэглэгчдийн дунд томоохон аж ахуйн нэгжүүд болон орон сууцны хорооллууд багтсан бөгөөд жагсаалтыг танилцуулж байна.
- Барс-2 захаас Хархорин зах хүртэлх бүс
- 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчид
- Талх чихэр ХХК болон Драгон Холдинг ХХК
- Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ
- Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
- Москва хороолол, Ханын материал, Баянхошуу орчмын хэрэглэгчид

Дээд дурдсан бүсэд амьдардаг иргэд болон үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дулааны шугамын засварын хугацаанд өөрсдийн хэрэглээгээ урьдчилан зохицуулах шаардлагатай юм. Албаныхны зүгээс өвлийн их ачааллыг давахад чиглэсэн эдгээр техникийн ажлуудыг иргэдийг хүлээцтэй хандаж, дэмжихийг хүсэж байна.
