Өмнөд Солонгосын жүжигчин Ха Жон Ү, Ча Жон Вон нар зургаан жилийн турш үерхсэний эцэст гэрлэх болсноо албан ёсоор зарлажээ. Хосууд хуримаа арванхоёрдугаар сарын 13-нд хийхээр товлосон байна.
Өмнө нь гэрлэх гэж байгаа гэх цуурхал гарч байжээ
Энэ оны эхээр Ха Жон Ү, Ча Жон Вон нарыг үерхэж байгаа төдийгүй удахгүй гэрлэх гэж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм.
Тухайн үед Ха Жон Үгийн аав, жүжигчин Ким Ён Гон хуримын талаар дурдсан гэх мэдээлэл цацагдсанаар тэд долоодугаар сард гэрлэх гэж байна гэсэн цуурхал тархжээ. Гэвч уг мэдээлэл үнэн биш байсан байна.
Харин хосууд тэр үед үерхэж байгаагаа л албан ёсоор баталж байсан бөгөөд одоо хуримын товоо зарлажээ.
