НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол 2026 оны аравдугаар сарын 21-ний 13:00 цагт явагдана. Тохирлыг и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулах юм.
Есдүгээр сарын баримтууд хамрагдана
Энэ удаагийн сугалаанд 2026 оны есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд хийсэн худалдан авалтын баримтууд хамрагдана.
Сугалаанд хожсон иргэдэд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувийг харгалзан нэмэгдэл урамшуулал тооцдог байна.
