Азийн хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулсан “Макао нээлттэй тэмцээн” 2026 оны аравдугаар сарын 10-12-нд болж, Зүүн Азийн бүсийн тамирчид өрсөлджээ.
Монголын тамирчдаас 200 метрийн гүйлтийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Б.Солонго алтан медаль, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртсэн байна.
Б.Солонго хувийн амжилтаа шинэчилжээ
“Алдар” спорт хороо, “Үчимбэр” клубын тамирчин Б.Солонго 200 метрийн зайг 24.68 секундэд туулж түрүүлжээ. Тэрбээр өмнөх 24.96 секундын үзүүлэлтээ ахиулж, хувийн амжилтаа шинэчилсэн байна.
Харин МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Үчимбэр” клубын тамирчин Ц.Мөнххэрлэн 25.54 секундын амжилтаар мөнгөн медалийн эзэн болжээ.
Тамирчдыг А.Амгалан, Г.Жанцандорж нар дасгалжуулжээ
Монголын тамирчдыг МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хөнгөн атлетикийн багш А.Амгалан болон Үйцай сургуулийн багш Г.Жанцандорж нар дасгалжуулан тэмцээнд оролцуулсан байна.
