Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөтгөх зорилготой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт /Толгойт/ чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалт нээлтээ хийлээ.
Шинэ төмөр зам нь Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгалыг тойруулах, нийслэлийн авто замын түгжрэл болон ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой төсөл юм.
Үндэсний аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтад оролцжээ
Төслийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлсэн байна.
Хангайн бүсийн газар зүйн онцлог, инженерийн нарийн төвөгтэй шийдэл шаардсан уг бүтээн байгуулалтад үндэсний аж ахуйн нэгжүүд болон Монгол инженер, техникийн ажилтнууд оролцжээ.
Ийнхүү Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нийслэлээр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг өөр чиглэлд шилжүүлэх боломж нэмэгдэж байна.
