Жорж Оруэллийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Амьтны ферм” метадрамын жүжиг аравдугаар сарын 30-наас Тусгаар тогтнолын ордны тайзнаа тоглогдоно.
Жүжгийн зохиолыг Т.Мөнхбулган бичиж, ерөнхий продюсероор М.Ганди, Г.Сэр-Од нар ажиллаж байна. Харин найруулагчаар Т.Цэнд-Аюуш ажиллажээ.
Гол дүрийн жүжигчид
Жүжгийн гол дүрүүдэд:
- Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан
- Д.Батцэцэг
- Ц.Ганзориг
- Э.Намуун
- М.Төгөлдөр
- Г.Бямбадорж
- Н.Даваадорж нар тоглоно.
Бусад дүрүүдэд М.Бат-Эрдэнэ, Э.Мөнхшүр, О.Тэргэл, Д.Хуншагай, Д.Болд-Эрдэнэ, Х.Билгүүн нар ажиллажээ.
Эрх мэдэл, ухамсрын өөрчлөлтийг ёгтлон өгүүлнэ
“Амьтны ферм” нь эрх мэдэл хүнийг хэрхэн өөрчилдөг тухайгаас илүүтэй эрх мэдлийг хүсэх мөчид хүний ухамсар хэрхэн хувирч эхэлдгийг ёгтлон харуулах бүтээл юм.
Эрх чөлөө, тэгш байдлыг тунхагласан амьтад эцэстээ өөрсдийн бий болгосон дарангуйллын өмнө зогсох бөгөөд гол санаа нь гаднын эзэн бус, унтсан ухамсар өөрөө хамгийн аюултай дайсан болж болох тухай өгүүлнэ.
