НүүрОлон улсын мэдээАНУ түүхэн дэх хамгийн том виз цуцлалтын ажиллагаанд бэлтгэж байна

АНУ түүхэн дэх хамгийн том виз цуцлалтын ажиллагаанд бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа тус улсын түүхэн дэх хамгийн том хэмжээний виз цуцлах ажиллагаанд бэлтгэж байна. Associated Press-ийн мэдээлснээр, энэ арга хэмжээ орогнол хүссэн буюу одоо орогнол хүсэж буй 200 мянга хүртэлх гадаадын иргэнд нөлөөлж болзошгүй аж.

AP АНУ-ын Төрийн департаментын баримт бичиг болон албаны эх сурвалжуудаас эш татан мэдээлэхдээ, ойрын долоо хоногуудад 2016-2026 онд олгосон B1 бизнесийн болон B2 жуулчны визүүдийг цуцлах асуудал яригдаж байна гэжээ. Энэ нь богино хугацааны зочны визээр АНУ-д нэвтэрсний дараа тус улсад үлдэхийн тулд орогнол хүссэн хүмүүст хамаарч магадгүй байна.

B1, B2 визтэй хүмүүсийг шалгаж байна

Төрийн департаментын төлөөлөгч Томми Пиготтын хэлснээр, тус ведомство Дотоодын аюулгүй байдлын яамтай хамтран богино хугацааны зорилгоор АНУ-д ирсэн ч дараа нь байнгын оршин суух зорилгоор орогнол хүссэн гадаадын иргэдийг илрүүлэх ажлыг зохицуулж байна.

Пиготт хэдэн виз цуцлагдаж болох талаар тодорхой тоо хэлээгүй. Түүний тайлбарласнаар, процесс үргэлжилж байгаа бөгөөд шийдвэрийн тоо өөрчлөгдөж болзошгүй байна.

AP-ийн мэдээлснээр, виз цуцлах нь заавал шууд албадан гаргана гэсэн үг биш. Орогнолын хүсэлт нь хянагдаж буй ихэнх гадаадын иргэд өөр ангилалд шилжих боловч бизнесийн эсвэл жуулчны зочны статусаа алдах юм.

Одоогийн виз хүсэгчид АНУ-д орогнол хүсэх төлөвлөгөөгүй гэдгээ баталж, эх орондоо буцах бодит зорилготойгоо нотлох шаардлагатай болж байна.

Шийдвэр шүүхэд маргаан дагуулж болзошгүй

B1 болон B2 хүчинтэй виз эзэмшигчдийн шалгалт АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанаас орогнолын хүсэлтийн талаарх мэдээлэл Төрийн департаментад ирсний дараа эхэлсэн байна. AP-ийн мэдээлснээр, виз цуцлах эцсийн шийдвэр одоогоор бүрэн батлагдаагүй бөгөөд шүүхэд маргаан үүсгэж болзошгүй аж.

Сүүлийн 18 сарын хугацаанд АНУ-ын Төрийн департамент гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, яллагдагчаар татагдсан, мөн АНУ-ын бодлогыг олон нийтэд шүүмжилсэн хүмүүсийн 175 мянга орчим визийг цуцалжээ.

Тус ведомство виз цуцлах механизмыг цагаачлалын хяналтын хэрэгсэл болгон цаашид ч ашиглаж, аюул учруулж болзошгүй гадаадын иргэдийг илрүүлнэ гэж мэдэгдсэн байна. Трампын захиргаа мөн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг хугацаагүй түр зогсоогоод байгаа аж.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа АНУ-ын түүхэн дэх хамгийн том хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж амлаж байсан. The Washington Post-ийн мэдээлснээр, Трампын захиргаа шинэ бүрэн эрхийн эхний жилд 1 сая хүртэлх цагаачийг гаргахаар тооцоолж байжээ.

2025 онд АНУ-ын Төрийн департамент гадаадын иргэдийн 100 мянга гаруй визийг хүчингүй болгосон бөгөөд үүнд ойролцоогоор 8 мянган оюутны виз багтсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд