Олон улсын судлаачдын баг хиймэл оюун ухааны тусламжтайгаар далайн ёроооос урьд өмнө мэдэгдээгүй байсан 73 галт уулын тогоог илрүүлжээ.
Энэхүү судалгааг Парис-Сакле их сургуулийн галт уул судлаач Андреа Веролино ахалсан байна. Эрдэмтэд өмнө нь Ангараг гаргийн гадаргууг судлахад ашиглаж байсан алгоритмуудыг далайн ёроолын рельефийг шинжлэхэд тохируулан ашиглажээ. Өмнө нь шинжлэх ухаанд ийм төрлийн идэвхжил сул 30 орчим объект л мэдэгдэж байсан бол шинэ судалгаагаар ийм галт уулын бүтэц хамаагүй олон байж болохыг харууллаа.
Галт уулын тогоонууд ба тэдгээрийн үүсэл
Хүчтэй дэлбэрэлтийн дараа магмын камер хоосорч, түүний дээрх гадаргуу доош цөмрөн том хонхор үүсгэх үед кальдер буюу галт уулын тогоо үүсдэг байна. Ийм объектууд нь дахин идэвхжих чадвартай магмын систем байгааг илтгэж болно.
Эрдэмтдийн хэлснээр, далайн гүний галт уулын гол аюул нь тэдгээрийн идэвхжлийг урьдчилан хянах боломжгүй байдагт оршино. Хэрэв дэлбэрэлт болбол цунами болон газар хөдлөлтийн давалгаа үүсэж, далайн эргийн бүс нутгуудад хүрэх аюултай.
Байнгын хяналт шаардлагатай байна
Мэргэжилтнүүд илрүүлсэн тогоонуудаас хамгийн их идэвхжих магадлалтай долоон объектыг онцгойлон анхаарч байна. Түүнчлэн унтарсанд тооцогдож буй объектуудыг ч үргэлжлүүлэн хянах шаардлагатайг судлаачид тэмдэглэв.
Энэхүү нээлт нь далайн ёроолыг байнгын хяналтад байлгах, далайн гүний галт уулын системийг илүү нарийвчлан судлах шаардлагатайг харуулж байна гэж судалгааны багийнхан үзэж байна.
