Пүрэв, 2 сар 12, 2026
HomeНийгэмХилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сарын ажиллах хуваарь

Хилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сарын ажиллах хуваарь

Хил хамгаалах байгууллагаас 2026 оны хоёрдугаар сард тохиох Сар шинийн баяр болон бусад тэмдэглэлт өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах болон түр хаах хуваарийг мэдээллээ.

Нэг. Агаарын замын боомт

  • Чингис хаан: Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Хоёр. Монгол, Оросын хилийн боомтууд

  • Алтанбулаг: Өдөр бүр 24 цагаар хэвийн ажиллана.
  • Сүхбаатар, Эрээнцав (Төмөр зам): Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Эрээнцав (Авто зам): Цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Арцсуурь, Боршоо, Тэс, Ханх, Ульхан: Сар шинийн баяраар (2026.02.18, 19, 20) болон ОХУ-ын Эх орончдын өдөр (2026.02.23)-өөр түр хаана.
  • Цагааннуур: Зөвхөн Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 18, 19, 20-нд түр хаана.

Гурав. Монгол, Хятадын хилийн боомтууд

  • Замын-Үүд (Төмөр зам): Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Сүмбэр, Хавирга (Авто зам): Сар шинийн баярын өдрүүдэд (2026.02.18, 19, 20) болон БНХАУ-ын Хаврын баярын өдрүүдэд (2026.02.17, 18, 19) түр хаахаар Талууд дипломат шугамаар харилцан тохиролцсон байна.
Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд