Домгийн “товчлууртай” Nokia 1100 загвар хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их борлуулагдсан гар утсаар шалгарлаа. Энэ тухай “BGR” хэвлэл мэдээллээ.
2003 онд худалдаанд гарсан тус аппарат нийт 250 сая хувь борлогдсон үзүүлэлтээрээ Apple болон Samsung-ийн ухаалаг утаснуудыг ардаа орхижээ.
Тус хэвлэлийн мэдээлснээр, чансааны хоёрдугаар байрт 2005 онд танилцуулагдсан Nokia 1110 загвар 248 сая нэгж борлогдсон амжилтаар бичигдсэн байна. Харин гуравдугаар байрыг нийт 224 сая хувь борлогдсон iPhone 6 болон iPhone 6 Plus ухаалаг утаснууд эзэлжээ.
Нийтлэлийг бэлтгэгчид Nokia-гийн ид мандалтын үед гар утасны зах зээл өнөөгийнхөөс тэс өөр байсныг онцолсон байна. Тухайн үед Финландын компанид Blackberry, Sony, Motorola зэрэг цөөн тооны өрсөлдөгч байсан нь ийм өндөр борлуулалт хийхэд нөлөөлжээ.
