НүүрСпортЛионель Месси сэтгүүлч бүсгүйтэй амрагийн холбоотой гэх цуу ярианд анх удаа хариу...

Лионель Месси сэтгүүлч бүсгүйтэй амрагийн холбоотой гэх цуу ярианд анх удаа хариу өглөө

Аргентины шигшээ багийн ахлагч, хөлбөмбөгийн супер од Лионель Месси өөрийг нь эх орныхоо спорт сонины сэтгүүлч Софи Мартинестай нууц амрагийн холбоотой хэмээн шуугиж буй цуу ярианд анх удаа албан ёсоор хариу өглөө. “Daily Mail” хэвлэлийн мэдээлснээр, Месси энэхүү асуудалд маш тайван бөгөөд хошин байдлаар хандсан байна.

Месси сэтгүүлч бүсгүйтэй уулзах үедээ уг цуу яриаг шоолон: “Би чам руу зүгээр л харвал хүмүүс яагаад гэж асуудаг. Би чамтай зүгээр л мэндэлбэл хүмүүс бас л яагаад гэж шалгаадаг” хэмээн хошигносон бол сэтгүүлч Софи Мартинес “Энэ бүхэн бол цэвэр худал зүйл” гэж баталжээ.

Хэвлэлүүд болон сошиал медиагаар тэднийг элдэвээр бичих үед Мессигийн эхнэр Антонела Рокуззо маш ухаалаг шийдвэр гаргасан байна. Сэтгүүлч бүсгүйн хэлснээр, Антонела түүн рүү хувийн чатаар шууд холбогдож, шар хэвлэлийн хийсвэр цуу яриа, доромжлолуудыг зүгээр л үл тоомсорлож, огт анхаарал хандуулахгүй байхыг өөрөө гуйжээ.

Энэхүү хардалт, шуугиан хуучин түүхтэй бөгөөд дараах үйл явдлуудаас үүдэлтэй аж:

  • Катар-2022 ДАШТ: Хорватын шигшээ багийг 3:0-ээр хожсон хагас шигшээ тоглолтын дараа Софи Мартинес Мессигээс сэтгэл хөдөлгөсөн ярилцлага авах үед Месси түүнийг маш онцгой, дулаахан харцаар харж байна гэж үзэгчид хардаж эхэлсэн.
  • 2025 оны нэгдүгээр сар: Цуу яриа гаарсаар байсан тул сэтгүүлч бүсгүй өнгөрсөн жилийн эхээр анхны албан ёсны үгүйсгэлийг хийж, энэхүү хоосон яриа түүний гэр бүлийг маш ихээр шаналгаж, шархлуулж байгааг мэдэгдэж байв.

Шар хэвлэлүүд хэчнээн дэвэргэхийг хичээсэн ч Мессигийн гэр бүлийн бат бөх байдал, бие биедээ итгэх итгэл үүнийг ажралгүй давж чаджээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд