НүүрНийгэмЭмнэлгүүдэд 260 тун могойн хорны ерөндөг тарааж, бэлэн байдлыг хангов

Эмнэлгүүдэд 260 тун могойн хорны ерөндөг тарааж, бэлэн байдлыг хангов

Зуны улирал, амралт зугаалгын өдрүүд эхэлсэнтэй холбоотойгоор иргэд могойд хатгуулах эрсдэл эрс нэмэгддэг билээ. Энэхүү аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэлээ базааж, 260 тун Могойн хорны ерөндгийг эмнэлгүүдэд хуваарилаад байна.

Статистик мэдээллээр манай улсад жилд 100 гаруй хүн могойд хатгуулдаг гэсэн тооцоо байдаг. Тухайлбал, бага насны хүүхдүүд могойг олс, дээс эсвэл тоглоомтой андуурч барьж авснаас болж эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах харамсалтай тохиолдол хамгийн элбэг тохиолддог аж. Үүнтэй холбогдуулан энэ жил тусгайлан 260 тун ерөндөг оруулж ирэн, шаардлагатай цэгүүдэд хүргэжээ.

Эрсдэл өндөр аймгууд болон нийслэлийн эмнэлгүүдэд хуваарилав

Уг ерөндгийг юуны түрүүнд дуудлага хамгийн их бүртгэгддэг орон нутгийн болон нийслэлийн эмнэлгүүдэд байршуулаад байна. Одоогоор дараах эмнэлгүүдэд бэлэн байдлыг хангаад байна.

  • Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгуудын нэгдсэн эмнэлэг
  • Нийслэлийн ГССҮТ болон Цэргийн төв эмнэлэг

ГССҮТ-өөс мэдээлснээр цаашид энэхүү ерөндгийн хүртээмжийг улам нэмэгдүүлж, бүх аймгуудад хүргүүлэхээр ажиллаж эхэлжээ. Ингэснээр орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, шуурхай хүргэх боломж бүрдэх юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд