Каннын олон улсын кино наадам энэ сарын 12-ноос 23-ныг дуустал үргэлжилж байна. Наадмын хүрээнд зохион байгуулагддаг “Marche du Film” арга хэмжээнд Монголын Кино Урлагийн Зөвлөлийн төлөөлөл оролцож, Монголын зургаан бүтээлийг танилцуулжээ.
Дэлхийн 140 орноос 15,000 гаруй кино мэргэжилтэн оролцдог уг арга хэмжээнд жил бүр 4,000 орчим кино, төсөл танилцуулагддаг. Энэ нь уран бүтээлчдэд бүтээлээ олон улсын зах зээлд хүргэх, хөрөнгө оруулалт татах боломж олгодог чухал талбар юм.
Танилцуулсан бүтээлүүд:
- Б.Бадралмаа — “Давс үүрсэн 40 жил” баримтат кино
- Б.Тамир — “Жинжийгийн төрсөн өдөр”
- Э.Тамир — “Цасхан” хүүхэлдэйн кино
- Г.Түвшинсайхан — “Тарвас” кино зохиол
- Г.Мандах — “Шар хөвийн зэрэглээ” кино зохиол
- З.Тэмүүжин — “Шонхор” кино зохиол
“Marche du Film” арга хэмжээ энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Монголын кино төслүүдийг энэ удаа олон улсын продюсер, хөрөнгө оруулагч, түгээгчдэд танилцуулсан байна.
