HomeОсол хэрэгХуурамч линкээр нэвтэрч 9 сая төгрөгөө залилуулжээ

Хуурамч линкээр нэвтэрч 9 сая төгрөгөө залилуулжээ

Цахим орчинд арилжааны банкнуудын лого, таних тэмдгийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх замаар мөнгө залилах үйлдэл гаарч байна. Сүүлийн үеийн мэдээллээр, энэ төрлийн гэмт хэргийн улмаас нэгэн иргэн их хэмжээний мөнгөн хохирол амсжээ.

Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн хохирогчоос гомдол ирсэн байна. Тэрээр “Хаан банкны 35 жилийн ойн судалгаа” гэх хуурамч линкээр нэвтэрч, асуулга бөглөснөөр дансандаа байсан 9 сая гаруй төгрөгөө нэгхэн мөчийн дотор алдсан байна.

Залилагчид зөвхөн Хаан банк бус, “Голомт банк харилцагчдынхаа саналыг сонсохыг хүсэж байна” гэх мэтээр бусад банкуудын нэрийг ч ашиглаж байгааг анхаарах хэрэгтэй. Тэд 800,000 хүртэлх төгрөгийн урамшуулал амлах бөгөөд “10,000+ хүн аль хэдийн оролцсон” гэх мэтээр иргэдийн итгэлийг олохыг оролддог байна.

Арилжааны банкнуудын нэр, логог ашигласан хуурамч линкээр нэвтэрч есөн сая төгрөг залилуулжээ

Иргэд та бүхэн дараах аюулгүй байдлын зөвлөмжийг дагаж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа:

  1. Сэжигтэй холбоос буюу линк дээр хэзээ ч бүү дар.
  2. Банкны нэвтрэх нэр, нууц үгийг баталгаагүй цахим хуудсанд хэзээ ч бүү бич.
  3. Аливаа урамшуулал, судалгааны мэдээллийг банкны албан ёсны вэбсайт болон аппликейшнээр дамжуулан заавал нягталж хэвшээрэй.

Хэрэв та энэ төрлийн залилангийн хохирогч болсон бол 102 эсвэл 5126-5666 дугаарт хандаж яаралтай мэдээлэл өгөх шаардлагатай. Сэжигтэй мэдээллийг бусдад түгээхгүй байх нь та өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалж буй хэрэг юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд