Дэлхийн дээвэр Эверест (8848м) оргилд хүчилтөрөгчийн баллон болон шерпа нарын тусламжгүйгээр авирч, Монголын уулын спортын түүхэнд шинэ хуудас нээхийг зорьсон Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын эр зоригийг олон улсад эргэн дурсч байна. Эверестийн албан ёсны мэдээллийн эх сурвалж болох “Everest Today” платформоос хоёр жилийн өмнө амь эрсэдсэн манай хоёр уулчны зургийг нийтэлж, гүн эмгэнэл илэрхийлжээ.
Тэдний авиралтын түүх болон зорилгыг эргэн сануулахад:
- Зорилго: Монгол уулчдаас анх удаа хүчилтөрөгч болон хөтөчгүйгээр (Sherpa-less & No O2) дэлхийн хамгийн өндөр оргилд хөл тавих.
- Хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдөр авиралтаа эхлүүлсэн.
- Оргилсон мөч: Үндэсний уулчдын холбоо болон олон улсын шинжээчдийн тогтоосноор тэд 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт Эверестийн оргилд амжилттай гарч чадсан юм.

Харамсалтай нь, оргилоос буух явцдаа байгалийн давагдашгүй хүчин зүйл болон хүчилтөрөгчийн дутагдлын улмаас амь эрсдэж, олон хоногийн эрлээс хойш тэдний цогцсыг олсон билээ. Тэд Монгол хүний тэсвэр хатуужил, уулын спортын үнэ цэнийг дэлхий дахинд харуулж, оргил дээрээс эх орныхоо зүг харан мөнхөрчээ.
Хоёр уулчны маань энэхүү эр зориг, хүсэл тэмүүлэл нь Монголын ирээдүйн уулчдын хувьд үлгэр дуурайлал, үнэт түүх болон үлдэж байна.
