HomeОлон улсын мэдээФранцад хантавирусын анхны тохиолдол бүртгэгдлээ

Францад хантавирусын анхны тохиолдол бүртгэгдлээ

“MV Hondius” аялалын хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн Франц улсын иргэнээс хантавирусын халдвар илэрснийг тус улсын эмч нар албан ёсоор баталлаа.

Энэ талаар Францын Эрүүл мэндийн сайд Стефани Рист “France Inter” радиод өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Хантавирусын шинжилгээний хариу эерэг гарсан” хэмээгээд, өмнө нь өвчний шинж тэмдэг илрээд байсан эмэгтэйн биеийн байдал тавдугаар сарын 10-нд эх орондоо ирснийхээ дараа буюу өнгөрсөн шөнө муудсан болохыг мэдээлэв.

“Өвчтөнийг халдварт өвчний нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Вирус тархахаас сэргийлэх бүхий л хамгаалалтын арга хэмжээг авсан” гэж С.Рист сайд хэллээ. Мөн эрүүл мэндийн байгууллагууд халдвар авсан хүнтэй ойр байсан 22 хүнийг тогтоон хяналтад аваад байгаа аж.

Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню өмнө нь мэдэгдэхдээ, засгийн газар ард иргэдээ хантавирусаас хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ амласан юм.

“MV Hondius” хөлөг онгоц дөрөвдүгээр сарын 1-нд Аргентины Ушуайя хотоос хөдөлж, Канарын арлуудыг чиглэн явжээ. Хөлөг дээр байсан 150 орчим хүний (ихэнх нь АНУ, Их Британи, Испани, Нидерландын иргэд) наймаас нь хантавирус илэрч, гурван хүн нас бараад байна. Хөлгийн багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын нэг иргэн байгаа аж. Уг хөлөг онгоц тавдугаар сарын 10-ны өдөр Испанийн Тенерифе аралд ирж зогссон юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) шинжээч Анаис Леган мэдэгдсэнээр, хөлөг дээр дэгдсэн “Андес” төрлийн хантавирусын эсрэг батлагдсан вакцин болон эмчилгээний нэгдсэн схем одоогоор дэлхий дахинд байхгүй байна. ДЭМБ-ын зүгээс хантавирусын эсрэг хамгийн үр дүнтэй арга бол эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх явдал гэдгийг онцоллоо. Мөн тус байгууллагаас аялалын хөлөг дээр гарсан энэхүү дэгдэлт нь шинэ төрлийн цар тахал эхэлж буй хэрэг биш гэдгийг тодотгосон байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд