HomeНийгэмӨнөр хорооллын доторх замыг өнөөдөр шөнө хэсэгчлэн хаана

Өнөр хорооллын доторх замыг өнөөдөр шөнө хэсэгчлэн хаана

Улаанбаатар хотын зам засвар, шинэчлэлийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамж буюу “UB Vista” хотхоны уулзвараас “Номун” сургууль хүртэлх авто замыг түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээний ажил гүйцэтгэх юм.

Зам засварын ажлыг иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс шөнийн цагаар хийхээр төлөвлөжээ.

Хязгаарлалт хийх хуваарь:

  • Эхлэх хугацаа: 5 дугаар сарын 15-ны 23:00 цагт
  • Дуусах хугацаа: 5 дугаар сарын 16-ны 06:00 цагт

Дээрх хугацаанд замыг хоёр хэсэгт хуваан хэсэгчлэн хаах бөгөөд маргааш өглөөний 06:00 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд жолооч та бүхэн шөнийн цагаар тухайн чиглэлд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, бусад замыг сонгон үйлчлүүлнэ үү.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд