2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтод Аргентины шигшээ Швейцарыг 3:1-ээр хожиж, хагас шигшээд шалгарлаа. Тоглолт АНУ-ын Миссури мужийн Канзас-Сити хот дахь “Arrowhead” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд үндсэн шүүгчээр Португалын Жоау Педру Пиньейру ажилласан байна.
Тоглолтын үндсэн цаг ширүүн өрсөлдөөнтэй өрнөж, ялагч нэмэлт цагт тодорчээ. Аргентины шигшээгээс Алексис Мак Аллистер, Хулиан Альварес, Лаутаро Мартинес нар гоолдсон бол Лионель Месси нэг гоолын дамжуулалт өгсөн байна.
Швейцарын цорын ганц гоолыг Дан Ндой оруулжээ.
Хагас шигшээд Англитай тоглоно
Аргентины шигшээ өмнөх шатанд Египетийг 3:2-оор хожиж, эргэн ирэлт хийсэн бол Швейцар Колумбын эсрэг үндсэн болон нэмэлт цагт 0:0-ээр тэнцсэний дараа торгуулийн цохилтоор 4:3-аар ялсан юм.
Ийнхүү Аргентин хагас шигшээд Английн шигшээтэй тоглохоор боллоо. Тоглолт 7-р сарын 15-нд АНУ-ын Атланта хот дахь “Mercedes-Benz Stadium”-д болохоор товлогджээ.
2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексикт 6-р сарын 11-нээс 7-р сарын 19 хүртэл үргэлжилж байна.
